Нүүрс угаах үйлдвэр

Нүүрс угаах үйлдвэрийг БНХАУ-ын Шинжиань мужийн Такашикен хотын аж үйлдвэрийн паркад буюу Монгол улсын хилээс 15 км-ийн зайд барьж, 2014 онд ашиглалтанд оруулсан.

Хуурай аргаар баяжуулан гаргасан нүүрсийг уг үйлдвэрийн дамжлагаар оруулан боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хүргэх замаар төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд уг үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэж байна.

+1,5 сая тонн

нүүрс угаах хүчин чадалтай

Хуурай баяжуулах үйлдвэр

Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж, нүүрсний чанарыг сайжруулах, улмаар тээвэрлэлтийн зардлыг бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор жилд 2 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг барьж, 2014 онд ашиглалтанд орууллаа.

Хуурай аргаар нүүрс баяжуулах энэхүү шинэлэг технологи нь 5 төрлийн баяжуулах аргыг нэгтгэсэн баяжуулалтын цогц систем бөгөөд уурхайгаас олборлож буй бохирдол ихтэй нүүрсийг ус хэрэглэхгүй баяжуулан нүүрсний үнслэгийг бууруулж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй юм.

Үйлдвэрийн ТЭЗҮ-г 2013 онд Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталж, 2014 оны 6 дугаар сард Улсын комисс, 8 дугаар сард Уул уурхайн яамны комисс ашиглалтанд хүлээн авснаар нүүрс баяжуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн.