Компанийн тухай

МоЭнКо ХХК нь Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиа Энержи Корпорэйшний (МЕК) 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

МоЭнКо ХХК нь уурхайг ашиглахтай холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг барьж, уурхайн үйл ажиллагааны суурь бүтцийг бүрдүүлснээс гадна орон нутгийн иргэдийг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжихэд төслийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж ирлээ. Өнгөрсөн жилүүдэд бид улсдаа хамгийн уртад тооцогдох 311 км нүүрс тээврийн зам, нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, гаалийн хяналтын талбай зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг амжилтттай барьж байгуулсан билээ.



Эрхэм зорилго

Монгол Улсын уул уурхай, хайгуулын шилдэг компани болоход оршино


Үнэт зүйл

төслийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, компанийн нийгмийн хариуцлагыг зохих ёсоор хангах явдал